БИД ХЭН БЭ?

Айл бүрт халуун бүлээрээ цуглан, амттай хоолоо урдаа тавиад дотно яриа өрнүүлэн суух цаг мөч өдөр ирэх бүр илүү үнэ цэнтэй болж байна. ​

Хүний амьдралын нэгэн таашаал хоол хүнс бидэнд гэр бүлийн аз жаргал, үр хүүхдүүдийн эрүүл өсөлт хөгжил, хүний бие сэтгэлийн эрүүл мэнд, гоо сайхан, эрч хүчийг тэтгэх ид шидийг өгдөг. ​

Хайр, халамжаа өгөхийг хүсдэг хамгийн дотно хүмүүстээ дуртай хоолыг нь хийж өгөөд амтархан идэхийг нь харах тэр мэдрэмж юутай ч зүйрлүүлэшгүй хамгийн сайхан.

БИД ХЭРЭГЛЭГЧДИЙНХЭЭ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ ДУРСАМЖИЙГ БҮТЭЭХЭД ТУСЛАХ ЦАГ ХУГАЦАА-ХӨДӨЛМӨР ХЭМНЭСЭН ЭРҮҮЛ ХООЛ ХИЙДГЭЭРЭЭ БАХАРХДАГ.

АЛСЫН ХАРАА

АЛСЫН ХАРАА - ХАРИУЦЛАГАТАЙ - ЭЭЛТЭЙ - ШИНЭЛЭГ

Чанар, хүнсний аюулгүй байдлыг эрхэмлэн хэрэглэгчид, харилцагчид, нийлүүлэгчдийнхээ үнэ цэнтэй хамтрагч нь байна.
Одоогийн болон Ирээдүй хойч үеийнхний сайн сайхан амьдралын төлөө – Эх дэлхийдээ ээлтэй эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрэхийг зорьдог, хэрэглэгчдийнхээ хөдөлмөр, цагийг хэмнэх, ойлгож хэрэглэхэд хамгийн хялбар хэрэглээг бүтээгч байна.
Шинэ үеийн хэрэглэгчдэд зориулсан дэвшилтэд технологи, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэгч байж үргэлж ирээдүйг харан ажиллана.

ЭРХЭМ ЗОРИЛГО

АМЬДРАЛЫН ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ МӨЧИЙГ ӨДӨР БҮР МЭДРҮҮЛНЭ

ҮНЭТ ЗҮЙЛС

RESPECT INVITES RESPECT

Өдөр бүр өөрийнхөө хийж бүтээж буй үйл хэрэгтээ сэтгэл хангалуун байж, бусдын хүндлэлийг хүлээх хариуцлагатай, аюулгүй, ёс зүйтэй, дүрэм журмыг чандлан мөрддөг, ухамсартай үйлдлээрээ үлгэрлэнэ.

KNOWLEDGE IS A GUARANTEE OF SELF-IMPROVEMENT

Байнга хөгжиж, өчигдрийнхөөс илүү сайн сайханд хүрэхээр шинийг сурч, нээж, мэдэхийн төлөө хичээж, өөрийгөө болон бусдыгаа хөгжүүлэн, ур чадвараа дээшлүүлэх хүндтэй үүргийг хүлээнэ. Байгаль дэлхийд ээлтэй, эрүүл хоол, хүнс үйлдвэрлэн эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна.

STRONG TOGETHER

Хүмүүс аз жаргал, амжилтыг ганцаараа бус хамтдаа олж авч, бат бөх хамгаалж, илүү ихийг бүтээх эрч хүчийг бий болгодог. Хүн бүр хийж бүтээж буй зүйлдээ бахархалтай, бусдад итгэл хүлээлгэж чаддаг, өөдрөг байж, эрхэм зорилгынхоо дор нэгдэн хамтдаа саад бэрхшээлийг даван туулж, сайхан ирээдүйгээ бүтээж байна.

TRADITION INFUSED WITH INNOVATION

Монгол орныхоо хоол хүнсний өвөрмөц уламжлал, эрүүл мэндийн ашиг тус, ёс заншлыг судлан мэдэж, шинэ ухаалаг шийдэл, шинэ бүтээгдэхүүндээ шингээн хойч үедээ үлдээхэд хувь нэмрээ оруулна.

БИДНИЙ ТҮҮХ