Эх дэлхийд
ээлтэй хэрэглээнд
нэгдээрэй!

Холбоо барих

ХЭРЭГЛЭГЧ ТА хоолны цэсдээ тохируулан бүтээгдэхүүнээ сонгон авч хүнсний хаягдлыг бууруулан - ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛААРАЙ!
Ямар ч хоол хийхэд цаг хугацаа, хөдөлмөр хэмнэсэн, завгүй байсан ч гадуур биш гэртээ эрүүл хооллох боломжийг танд санал болгож байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

ЭХ ДЭЛХИЙД ЭЭЛТЭЙ
ҮЙЛДВЭРЛЭЛ

ХЭРЭГЛЭЭНД ТӨГС
НИЙЦЭХ БҮТЭЭГДЭХҮҮН

ХҮНД ЭЭЛТЭЙ
ҮЙЛДВЭРЛЭЛ

Эх дэлхийд ээлтэй үйлдвэрлэл

Нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн хог хаягдлыг багасгах шинэ үеийн техник
тоног төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийсэн.
Бүтээгдэхүүний сав баглаа боодлыг өөрчилж байгальд ээлтэй, хаягдал багатай болгосон.
Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулалтад бэлдэх зорилгоор захын дүүргүүдэд хог ангилан хаях хогийн савуудыг байрлуулах ажлаа эхлээд байна.
Хүнсний хог хаягдлыг бууруулахад чиглэсэн нэг удаагийн хэрэглээнд нийцсэн бүтээгдэхүүний хөгжүүлэлт хийн зах зээлд нийлүүлж эхэлсэн.

ХЭРЭГЛЭЭНД ТӨГС НИЙЦЭХ БҮТЭЭГДЭХҮҮН

Гарал үүсэл тодорхой, лабораторын шинжилгээ, кодийн системээр баталгаажуулсан эрүүл, аюулгүй түүхий эдийг
үйлдвэрлэлдээ ашигладаг.
Тээвэрлэлт, хадгалалтад тэсвэртэй бат бөх, хадгалалтын хугацаа уртасгах савлагаатай учир хүнсний хаягдлыг бууруулж,
хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлсэн.
Бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шат бүрт эх дэлхийн сайн сайхны төлөө үзэл санааг шингээсэн.

ХҮНД ЭЭЛТЭЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Үйлдвэрлэлийн ашгийг нэмэгдүүлж ажилчдын ажиллах орчныг сайжруулж, шинэ үйлдвэрийн байрыг ашиглалтанд оруулсан.
Ажилчдын амьдрал ахуйг дээшлүүлэх зах зээлд өрсөлдөхүйц цалин, урамшуулал, ажилласан жилийн урамшуулал зэргийг олгож байна.